Ирэх сарын 14-нд болох Гэгээн Валентиний баярын өдрийн тоглолтын тов хэдийнэ гарчээ. Хосуудад зориулсан хайрын тоглолтуудын нэг болох “A sound live GIG”+After DJ love үдэшлэгийн тухай тодруулахаар “А sound” хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболдтой холбогдлоо.
-Сайн байна уу, ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа гэсэн сураг сонслоо.
-Манай хамтлагийн тоглолт гэж хэлж болохгүй. Уг арга хэмжээг “MNG Bridge” энтертайнмент зохион байгуулж байгаа. Бид хуучны хит болсон арав гаруй дуугаа сонордуулахаас гадна альтернатив урсгалаар уран бүтээл туурвидаг “UFO”, охидын “Viva” хамтлагийнхан оролцоно. Үдэшлэг тоглолт хэлбэрээр үргэлжлэх уг арга хэмжээний дараа ди-жей нарын үдэшлэг болох юм билээ.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач.
-Бид хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна. Ирэх сарын 15-нд бичлэгийн ажил дуусаж, хэвлэлтэд явуулаад гуравдугаар сарын эхээр худалдаанд гаргахаар төлөвлөсөн. Шинэ цомогт альтернатив урсгалын 12 дуу багтаасан.
-Цомгийн баяр хийх үү?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Цомгийн баяр гэхээсээ илүүтэй ирэх зун томоохон тоглолт тавьж сонсогчдодоо бэлэг барихыг зорьж байна. “A sound live GIG”+After DJ love тоглолт “Marshal luxury” зоогийн газар 21.00 цагт эхэлнэ.
О.УНДАРМАА