“Цагаан сарын баярын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэх залуу хайж байна. Таван өдрийн турш хамт байвал 10.000 юань өгнө” гэж бичсэн самбар барьсан нэгэн бүсгүй Хятадын Чонду хотын төв талбай дээр зогсож олныг шуугиулжээ. Тус хотын Засаг захиргааны хэлтсийн мэргэжилтэн, 26 настай Тань Юнь Шей цагаан сараар аав ээждээ найз залуугаа танилцуулахыг эртнээс мөрөөддөг байжээ.
Гэвч тэрбээр дотно үерхдэг залуугүй учраас ийм алхам хийхэд хүрсэн гэнэ. Хачирхалтай гэмээр зарлалын самбар барьсан бүсгүйг гурван цагийн турш олон залуу сонирхон, хүрээлсэн нь хятадуудын хувьд ихэд сонин явдал болсон талаар Азийн хэд хэдэн хэвлэлээр мэдээлэв.
М.Эрдэнэдэлгэр