Дэлхийн супер од, R&B дуучин Бьонси 2008 онд “I Am… Sasha Fierce” цомгоо гаргаснаас хойш уран бүтээлийн завсарлага аваад байсан бол энэ онд түүний шинэхэн цомог мэндлэх тухай яриа Америкийн хэвлэлүүдээр гарч байна.
Шинэ цомгийн нэр олонд хараахан ил болоогүй байгаа аж. Бьонсийн шинэ цомгийг бүтээхэд продюссер Шон Гарретт хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хөгжмийн шинэ урсгал гаргахаар төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд цухуйлгасан байна.
Шинэ цомгоо зургадугаар сарын 29-нд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.