Нас-48
Хөрөнгийн хэмжээ – 11.5 тэрбум доллар
Компани- “Фиделити” хөрөнгө оруулалтын компани
Харьяалал- АНУ
Дээрх компанийн ерөнхий бодлогыг эцэг Жонсон барьдаг ч, гүйцэтгэх захирлын алба хашиж буй Абигель АНУ-ын хамгийн баян эмэгтэй болох ирээдүйтэй.
Харвардад бизнесийн чиглэлээр суралцаж төгсөөд, аавынхаа компанид менежерээр ажиллаж байгаад 1993 оноос бие дааж анхны хөрөнгө оруулалтыг хийх болсон юм. Харин одоо тэр хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 48 дугаарт бичигдэж байна.
Эцэг Жонсон түүнийг 2005 онд компанийн залгамжлагчаар нэрлэсэн бөгөөд 1.6 их наяд долларын хөрөнгөтэй АНУ-ын хөрөнгө оруулалтын хамгийн том компанийн хувьцааны 48 хувийг Абигель эзэмшдэг.