Хүн, нохой хоёрын нөхөрлөлийн түүх 15.000 жилийн өмнөөс эхтэй гэдэг. Эртний хүмүүс уг амьтныг ан агнуур, мал аж ахуйдаа ашигладаг байжээ. Америкийн Оклахамагийн их сургуулийн судлаачид Техас мужийн ойролцоогоос хамгийн эртний нохойны яс оллоо.
Судлаачид уг олдворын ДНХ-ийн бүтцийг судлан, 9400- 10.000 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон байна. Тэрхүү яс ердөө чигчий хурууны хэмжээтэй ч нохойны түүх, эртний хүмүүсийн амьдралыг судлахад их зүйл хэлнэ” гэж тэд онцолжээ. Ясны эзэн давжаа биетэй, үс багатай, 10-15 кг жинтэй байсан хэмээн судлаачид тодорхойлжээ.
Б.ОЮУТАН