“Кван эффект энимэшн” студийн залуусын анхны бүтээл “Ховч” өнөөдөр нээлтээ хийнэ. Өнөөгийн залуусын хайр дурлалын хэв маягийг дэлгэцнээ буулгасан уг уянгын драмын бүтээлийн дүрүүдэд гавьяат жүжигчин Ё.Цог, загвар өмсөгч С.Ариунбилэг болон залуу жүжигчид тоглож, зохиолч, найруулагчаар С.Намсрай ажиллажээ.
Хүний амьдралд хов хутгаж, бусдад хар буруу санах нь ямар уршигтайг харуулах “Ховч”-оор тус киноны уран бүтээлчид залууст алдаа, оноогоо дэнслэх боломж олгохыг зорьж байгаа аж.