ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Ц.Түмэнбаярын зохиол “Мэргэнд буусан чоно” орчин үеийн бүжгэн жүжгээр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд бэлэг барьж байна. Эл бүжгэн жүжгийг 2003 онд анх тайзнаа тавьж байсан.
Энэ удаа ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч С.Баярбаатар бүжгийг дэглэн, шинэчлэн найруулжээ. Сар шинийн баярын өмнө буюу энэ сарын 30, 31-нд тоглох “Мэргэнд буусан чоно” бүтээлд Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулж байсан Модунь Шаньюгийн тухай өгүүлдэг. Долоон үзэгдэлтэй эл жүжгийн гол дүрд А.Даваахүү, О.Тулга, Ж.Мандухай, М.Бямбаа нар гоцолно.
Ж.СЭЛЭНГЭ