Тамхины эсрэг аяныг нийгэмд үлгэр дуурайл болдог соёл урлагийн салбарынхнаар дамжуулан эрчимтэй хэрэгжүүлэх санаачилгыг нийслэлийн Соёл урлагийн газраас гаргаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АDRA олон улсын байгууллагатай хамтран явуулна.
Аяны нээлт энэ сарын 24-нд болно. “Соёл урлаг-Тамхигүй орчин” сургалт, ярилцлагад нийслэлийн удирдлагууд, СУГ-ын харьяа болон СТӨ-нд үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, мөн “Хурд”, “Хар сарнай” хамтлагийнхан, дуучин Ч.Ану оролцоно.