Монгол улсын аварга Д.Сумъяабазар наадмын торгон ногоон дэвжээнд зодоглохоо больж, улс төр, бизнесийн карьер хөөх болсон билээ.
Улс төрд “урвасан” тэрбээр “Сонгууль” хэмээх сунгааны цоо шинэ наадамд одооноос сүрхий бэлтгэж буй сурагтай.
Бөхийн дэвжээнд уран, дайчин барилдаанаараа олны сэтгэлд хоногшиж үлдсэн түүнийг МАН-ын Сонгинохайрхан дүүргийн үүрийн дарга болсонд бөхийн фэнүүд нь дурамжхан байгаа гэнэ лээ.