Дэлхийн хамгийн азгүй аялагчаар (World’s Unluckiest Traveler) АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Гэри Фелдьман шалгарчээ. Генетикч мэргэжилтэй тэрбээр Вьетнамын хойд мужид аялж явахдаа есөн метр өндөр цавчим хаднаас унаж хүнд гэмтсэн аж. Түүнийг эмнэлэгт хүргэн, хагалгаа хийснээр амийг нь аварсан байна.
Дэлхийн улс орнуудаар аялах үедээ золгүй явдалд өртсөн 80 гаруй хүнээс Гэри Фельдман нэгдүгээр байрт шалгарч 10 мянган ам.доллартай тэнцэх аяллын тийзээр шагнуулжээ.