Иракийн удирдагч агсан Саддам Хусейний амьдрал, хувь заяаг харуулсан “Диктатор” киноны гол дүрд Их Британийн жүжигчин Саша Барон Коэн тоглохоор болжээ. Ларри Чарльзийн найруулж буй энэ киноны зураг авалт ирэх зунаас эхлэх юм.
2012 онд нээлтээ хийх энэ киногоороо цуст дарангуйлагч гэгддэг Саддам Хусейнийг хувь хүн болон удирдагч талаас нь харуулахыг зорьсон гэж найруулагч хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.