Монголын үндэсний олон нийтийн телевиз, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, ШУТИС, Оюуны өмчийн газар хамтран “Залуу зохион бүтээгч” уралдааныг зохион байгуулахаар болжээ. Уралдаанд 12- 25 насны хүүхэд, залуус баг бүрдүүлж, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдлийн санаа гарган, бүтээл хийж оролцох боломжтой. Бүртгэл ирэх сарын 6-18-ныг дуустал үргэлжилнэ.
“Залуу зохион бүтээгч” уралдаанд тэргүүлбэл таван сая төгрөг, ШУТИС болон МУИС-д суралцах эрхийн эзэн болно. Түүнчлэн хоёрдугаар байрт шалгарсан багийг гурван сая, гуравдугаар байрыг нэг сая төгрөгөөр урамшуулж их, дээд сургуульд элсэх эрхийн бичгээр шагнах аж.
Ж.СЭЛЭНГЭ