Эрт дээр үеэс сайхан хүүхэн, сайн машиныг хөлбөмбөгчид эзэмшиж ирсэн түүхтэй. Хэдийгээр тэд маань бөмбөг хөөгөөд
бараг завгүй байдаг ч тоглолтгүй үедээ супер машиндаа суун, тоос татуулан давхих дуртай. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн “дийлсэн” машины эзнээр ямар ч эргэлзээгүй Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Криштану Роналдуг нэрлэж болно.
Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч сайхан залуу маань машинаа солихдоо хөлбөмбөг тоглохоосоо ч дутахгүй гарамгай. Английн “Манчестер Юнайтед” багаас Испанийн “Реал Мадрид” багт шилжихдээ Роналду зүгээр л гараашинд байсан тэрэгнүүдээ бүгдийг нь зарж орхисон.
Bentley Continental GT Speed, Porsche 911 Carrera 2 Tiptronic S, Mercedes C220 CDI гээд л олон сайхан хөлэг байсан ч бүх машинаа баруун талдаа жолоотой гэдэг ганцхан шалтгаанаар зарсан б а й н а . Испанид ирээд Роналду Ferrari 599 GTB худалдан авсан ч хэдхэн сарын дараа осолд орон, эвдлээд хаясан.
Одоо тэр Мадридад Audi R8 5.2 FSI Quattro унаж байна. Мөн гараашинд нь Porsche Cayenne S , BMW M6 болон дэлхийн хамгийн хурдан машин болох Bugatti Veyron зогсож байгаа. Цагт 407 километрийн хурдтай Bugatti Veyron сая доллараас давсан үнэтэй. Криштану Роналду машинд нийт дөрвөн сая доллар зарцуулсан тооцоо гараад байгаа гэнэ.

М.СУГАР