“Ice top” хамтлагийнхан ирэх аравдугаар сарын 12-нд тохиох төрсөн өдөртөө зориулан “Хүндэтгэлийн тоглолт”-оор сонсогчдодоо бэлэг барих гэж байна. Ирэх сарын 4-нд “UB palace”-т болох уг арга хэмжээнд тус хамтлагийн бүрэлдэхүүнд байсан “Дижитал”, “S&I” хамтлагийнхан болон хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг бүх хамтлаг оролцох гэнэ. Түүнчлэн ирсэн үзэгчдэд шинэ зургаан уран бүтээлээ клиптэй нь сонирхуулж, бэлэг барихаар төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, байгуулагдаад 15 жил болж буй “Ice top” хамтлаг өдгөө дөрвөн ги шүүнтэй болжээ.
У.ЧИНГҮҮН