Amazon.com, answer.com гэсэн дэлхийн худалдааны томоохон цахим хуудсуудаар худалдаанд гарч байсан “Мөнхийн” нэртэй цомог дахин хэвлэгджээ. Дөрвөн жилийн өмнө сонсогчдын хүртээл болсон эл цомог хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбатынх. Ирэх сард худалдаанд гарах цомгоо тэрбээр АНУ-д байхдаа хэвлүүлсэн юм билээ. “Чадна, чадахгүй”, “Жалам хар” зэрэг есөн аялгууг багтаажээ.