Их Британийн иргэн 29 настайдаа өвөө болж олныг дахин шуугиуллаа. Дахин гэдэг нь тэрбээр өөрөө 14 настайдаа аав болж байсан аж. Тэр үед охиных нь ээж 18 настай байжээ. Нэрээ нууцлахыг хүсэж буй залуу өвөөгийн охин 15 настай бөгөөд хэвлийдээ хүүхэд тээгээд 11 долоо хоног болж байна. Бяцхан ээж ирэх наймдугаар сард төрөх хүртлээ хичээлдээ явах хүсэлтэй байгаагаас гадна амаржсаны дараа ч үргэлжлүүлэн сурах гэнэ.
Аавынхаа шийрийг хатааж байгаа охины эмээ өдгөө 47-той. Тэрбээр “Ач охиноо жирэмсэн болсныг дуулаад амьдрал минь давтагдаж байна гэж бодсон. Би хүүгээ гаргахдаа 18 настай байсан. Удахгүй бяцхан гучаа тэвэрнэ гэхээр сайхан санагдаж байна” хэмээжээ.
Насанд хүрээгүй охиноо жирэмсэн болсныг сонссон аав “Би үнэхээр бачимдсан. Өөрөө хүүхэд байхдаа эцэг, эх болохын хэцүүг өөрийн биеэр туулсан учраас охиноо өрөвдөж байлаа” гэжээ.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР