ОНИГОО
Шоронд суугаа эр гэрээсээ захиа авав.
-За гэрээр чинь ямар сонинтой байна?
-Хүү маань анги улирсан гэнэ ээ. Нэр хугалсан амьтан!
-Ээж ээ, нууц амраг сайн уу, муу юу?
-Эрэгтэй бол сайн. Аавд нь тус болдог. Эмэгтэй бол муу. Ээжийнх нь юмыг хулгайлдаг.
Эмнэлгийн захиргаанд өргөдөл гаргах учир нь:
“Миний эхнэр танай эмнэлэгт хэвтээд тав хонож байгаа билээ. Хоёр хоног чөлөөгөөр гаргаж бидний амьдралд тусална уу. Бид нар өмсөх хувцасгүй боллоо. Хоёр хоног угаалга хийлгэчихээд буцаагаад явуулна. Нөхөр хүүхдүүд.”
Хоёр найзын яриа:
-Өчигдөр нэг нөхөр надруу утасдаад “Эхнэрийг минь зүгээр байлгахгүй бол ална шүү” гэж сүрдүүлээд.
-Тэгвэл зүгээр байлгаад өг л дөө.
-Тэр эхнэрийнхээ нэрийг хэлээгүй болохоор хэнийх нь эхнэрийг зүгээр байлгахаа мэдэхгүй байна шүү дээ.
-Чамайг хөрш хүүхэнтэйгээ үнсэлцээд зогсож байхыг чинь эхнэр чинь харчихаад юу гэж байна?
-Тэр муу яадаг юм! Миний хоёр үүдэн шүд тэртэй тэргүй унах гэж байгаа юм чинь.