Америкийн “Black Eyed Peas” хамтлагийн ахлагч Will.i.am-ийг “Intel” корпораци дизайн, уран сайхны албаныхаа захирлаар томилжээ.
Тус корпораци дуучинтай сүүлийн гурван жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. “Грэмми”-ийн долоон удаагийн шагналт, дуучин, продюссер, жүжигчин Will.i.am тус корпорацийн шинэ бараа, бүтээгдэхүүний сурталчилгааны хөгжмийг бичсэн.
Удахгүй худалдаанд гарах нөөтбүүк, смартфонуудын өнгө, загварын шийдлийг тэрбээр хариуцан ажиллах гэнэ.
“Intel”-ийн дэд захирал Дебора Конрад “Залуу үеийн хүсэл, шаардлагад нийцсэн гар утас, компьютерийн загварыг тэрбээр зохион бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.