2010-2011 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа.
Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, уралдаанд байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргасан, Монголын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байр эзэлсэн, сурлагын амжилт гаргасан зэрэг үндэслэлээр оюутнуудыг шалгаруулснаар (ШУТИС), Ж.Тэгшжаргал Ц.Хонгорзул (ХААИС), Б.Батцэцэг (МУБИС, Дэлхийн аварга), Г.Эрдэнэболд (МУБИС, Залуучуудын олимпийн аварга), А.Мөнхбаяр (МУИС), Г.Түвшинтөр (СУИС) нарын 30 оюутан хүртэв.
Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолыг үндэслэн, урлаг спорт, сурлага хөдөлмөрийн онцгой амжилт гаргасан 30 хүртэлх оюутанд уг тэтгэлгийг олгодог юм. Өдгөө гурав дахь удаагаа болж буй уг ажлын хүрээнд 69 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эзэн болжээ.