Хүүхэлдэйн жүжгийг зөвхөн хүүхдэд бус томчуудад ч зориулан тавьдаг. Манай Хүүхэлдэйн театрын хамт олон томчуудад зориулсан хүүхэлдэйн жүжгийг анх удаа тавьж байна. Нийгмийн олон асуудал хөндсөн, хошин өнгө аястай бүтээлийнхээ бэлтгэлд тэд хэдийнэ оржээ.
Уг хүүхэлдэйн жүжгийн гол дүрүүдийг олны танил хүмүүсийн төрхөөр бүтээж байгаа гэсэн. Одоогоор жүжгийн нэрийг нууцалж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болгоно.