“Шинэ үе” продакшны жүжигчин Н.Батука, дуучин М.Нара нар үерхээд багагүй хугацаа өнгөрөөсөн. Тэд хилийн дээс алхаж амраад Монголдоо хөл тавихдаа нэгэн сонирхолтой санаа тээж ирсэн нь хайр сэтгэлээ дэлгэцийн бүтээлд мөнхлөх.
Дурлалт хосуудад зориулсан хайрын сэдэвтэй кинонд найз залуугаа тоглуулахаар Нара нэлээд ятгаж байж арай гэж зөвшөөрүүлжээ.
Бодит амьдрал дээрх хайрын түүхээ кино болгохоор шийдсэн тэд дууг нь хамтдаа амилуулах гэнэ.
Үзэгчид романтик хосын хайр хэрхэн эхэлж, цааш өрнөснийг кино дэлгэцээс харж болох нь ээ.