Америк дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монголын соёлын төв хамтран “Монгол судлал” цуврал лекц зохион байгуулж буй. Энэхүү цувралын 20 дахь нь буюу “Алтангэрэл судар”-ын тухай лекц өнөөдөр Вашингтон хотноо болно. Монголчуудын эртнээс шүтэж ирсэн уг судрын үүх түүх, утга учрын талаар гэвш Б.Эрдэнэбат тайлбарлах аж.
Б.Эрдэнэбат Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга байсан бөгөөд өдгөө АНУ-д сурч байгаа юм. Тэрбээр “Алтангэрэл” судраас гадна буддын шашны зан үйл, ёс заншил, сургаал номлолын талаар тайлбарлах юм билээ.
Б.ЭГШИГ