- Архи уусан үедээ агсам тавьдаг нь монголчуудын гентэй холбоотой гэж ихэнх хүн ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн Ж.Батбаяр
-Гентэй холбоотой гэдэг ташаа ойлголт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд хийсэн судалгаагаар монгол хүний бие махбодийн архи задалж шингээх чадвар европчуудынхаас 2-3 дахин бага болох нь тогтоогдсон.
Архи уусан хүний эрхтэн ачааллаа дийлэхээ больж, зовиур их үүсгэснээр тухайн хүн стресст орж байна гэсэн үг. Согтуу хүн өвдөлтөө уур бухимдлаар илэрхийлж байгааг “агсам тавих” гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр монгол хүн архинд илүү ихээр хордож байна гэж ойлгож болно.
Манай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн архины хордолтыг хэрхэн багасгах талаар судалгаа хийсэн. Үр дүнд нь тарваганы биеэс архи задлах үйлчилгээтэй вакцин гарган авч болохыг тогтоосон.
Энэ судалгааныхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн үзэсгэлэнгийн үеэр тайлагнасан.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ерөнхий захирал Ж.Оюунбилэг