Хамгийн тунгалаг, цэвэр өнгөөр дуулдаг уран бүтээлчид, төгс аялгуу тоглодог хөгжимчдийг нэгтгэдэг “Дээд өнгө” нэртэй олон улсын сүлжээ гурав дахь наадмаа зохиох гэж байна. Ирэх сарын 18-20-нд болох наадамд манай улсын “Трансмонгол” хамтлаг оролцохоор болжээ.
Скандинавын орнуудад зохиогддог “Дээд өнгө” хөгжмийн наадам энэ удаа Шведийн Лунд хотод тоглолт, үзэсгэлэн худалдаа хэлбэрээр болно. Тоглолтод Австрийн дуучин Жулиа Ренекл, Германы баритон Вольф ганг Саус, Финландын хөгж мийн зохиолч, дуучин Санна Курки Суонио, Бель гийн хөгжмийн зохиолч, хөгжимчин Владислав Надишана нар уригджээ.
О.УНДАРМАА