СОНЖОО
Та хэр романтик вэ?
1. Найз залуутайгаа /бүсгүй/ байхад ямар газар илүү романтик вэ?
а. Голын эрэг
б. Цэцэрлэгт хүрээлэн
в. Кино театр
г. Зоогийн газар
2. Танд дараах зүйлсээс аль нь илүү чухал вэ?
а. Зан чанар
б. Царай төрх
в. Ухаан, мэдлэг
г. Мөнгө
3. Таны дуртай улирал?
а. Хавар
б. Зун
в. Намар
г. Өвөл
4. Та болзоонд уригджээ. Хаашаа явахыг хүсэж байна вэ?
а. Аялал
б. Караоке
в. Цэцэрлэгт хүрээлэн
г. Түүний сонгосон газар
5. Та ямар ордны хүнтэй илүү тохирно гэж боддог вэ?
а. Ихэр
б. Матар
в. Хумх
г. Хилэнц
6. Таныхаар үнсэлцэх хамгийн тохиромжтой мөч?
а. Бие биенийхээ нүд рүү эгцлэн ширтэх үе
б. Гэртээ орохын өмнө
в. Хоёулахнаа байхдаа
г. Олон хүнтэй газар
7. Та маргааш ажил руугаа явна гэхээс нойр чинь хүрсэнгүй. Яагаад?
а. Тэнд таалагддаг хүн минь бий
б. Миний ажил үнэхээр сонирхолтой
в. Цагийг зугаатай өнгөрөөдөг
г. Маргааш ажиллаад л амрах учраас
8. Та хайртай хүнээ нэг үгээр тодорхойлбол?
а. Гоёмсог
б. Дур булаам
в. Сонирхолтой
г. Хөгжилтэй
9. Найз залуу /бүсгүй/ чинь танаас салах боллоо. Та яах вэ?
а. Сэтгэлээ тайвшруулна
б. Болох зүйл болдгоороо гэж бодно
в. Намайг битгий орхиоч гэж гуйна
г. Хүнд хаягдсанаас өөрөө хаясан нь дээр гэж боддог
10. Гадаад руу урт хугацааны томилолтоор явж, хайртаасаа салах боллоо. Яах вэ?
а. Ямар их хайртайгаа хэлнэ
б. Тэнд өөр сайхан залуус байгаа
в. Ертөнцийн хоёр талд байсан ч бидний хайр хүчтэй
г. Юм үзэж, нүд тайлах нь чухал учраас шууд л явна
А-хариулт тутамд 4 оноо
Б-хариулт тутамд 3 оноо
В-хариултад 2 оноо
Г-хариулт тутамд 1 оноо өгөөрэй.
1-10 оноо: Та романтик хүн биш. Танд ухаалаг гэхээсээ илүү царайлаг хүмүүс таалагддаг.
11-20 оноо: Та тийм ч дэврүүн сэтгэлтэн биш юм. Таныг байгаагаар тань хайрладаг хүн илүү таалагддаг.
21-30 оноо: Та бол романтик хүн. Таныг гайхшруулж чадах тийм л “ид шидтэй” хүн таашаалд тань нийцдэг.
31-40 оноо: Маш их, бүр хэтэрхий романтик хүн юм. Та өөртөө итгэлтэй, ухаалаг, царайлаг хүнийг хайж явдаг.