Хөгжим сонирхогчдын сэтгэлд нийцсэн “Cuthberth-Introduction To Nomads” цомог гаргаж, “Боолын гэрээ”, “Намрын синдром” гээд цөөнгүй киноны дууны хөгжмийг бичсэн Г.Онон, уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн продюссерээр ажиллаж байсан М.Болд нар рекордс байгуулжээ.
Тухайн үедээ л рок поп урлагийн гол төлөөлөгчдийг төрүүлж байсан “Сонор”-ын залуус “Bro’s” рекордс байгуулж, хөгжмийн ертөнцөд цахиур хагалах уран бүтээл туурвихаар хэдийнэ ажилдаа оржээ. Одоогоор тус рекордсын уран бүтээлчид “Харанга”-ын Лхагваагийн гурван цомгийн ажлыг хийж байгаа гэнэ.
Рекордс нь өөрсдийн уран бүтээлчдийг менежменттэйгээр төрүүлдгээрээ дуу бичлэгийн студиэс цар хүрээ, үйл ажиллагааны хувьд өргөн байдаг аж
У.ТЭНҮҮН