Орчин үед хэт их чимээ шуугиан, мөн ажлын ачааллын дарамтны улмаас толгой өвдөх явдал ихэсчээ. Энэ тохиолдолд ихэнх хүн эм ууж өвчнөө намжаах гэж яардаг. Гэтэл ужиг өвчин, осол гэмтлийн улмаас толгой өвдөөгүй тохиолдолд энгийн аргаар өвчнөө намжааж болдог аж.
Жишээ нь, өдөр тутмын амьдралд тохиолдсон аар саар таагүй явдлын улмаас толгой чинь өвдөж байгаа бол дугуй талхыг зүсээд жигнэн, бага зэрэг хөргөн духан дээрээ тавиад үз. Бас зүсэм цагаан талхыг бага зэрэг цөцгийн тосонд шарна. Шарсан талхаа хөргөөд буцалсан халуун устай аяганд хийж хагас цаг хэртэй байлгана. Энэ бэлдмэлээ өдөрт гурваас дөрвөн удаа хүртэхэд толгой өвдөх нь намжина.