Хөлөөрөө зураг зураад зогсохгүй хоол хийж, мессеж бичдэг бүсгүйн тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд нийтлэгджээ. Хэвлийд байхад нь гаднын хүчин нөлөөлж, хоёр гар нь хөгжөөгүйгээс 49 жилийн турш хөлөөрөө гараа орлуулж буй иран бүсгүйг Зохре Етезад Салтане гэдэг.
Тэрбээр өдгөө Тегеран хотод ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд хоол хийж, гэр цэвэрлэх, ээжийгээ асрах гээд өдөр тутмын бүхий л ажлаа хөлөөрөө амжуулдаг гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Гэр орны ажил хийхэд надад ямар ч хүндрэл гардаггүй.
Магадгүй би зарим зүйлийг энгийн хүмүүсээс ч илүү хийх байх” гэжээ. Тэр дүрслэх урлагт авьяастайгаа дөчин жилийн өмнө мэдсэн бөгөөд үүнийгээ хөгжүүлэн, өдгөө бүтээлээ дэлгүүрт тавьж борлуулан, байр, хоолны мөнгөө олдог аж.