Уламжлалт сэтгэлгээнд хаан бугуйвч, хатан сүйхийг хайр сэтгэлийн салшгүй мөнхийн бэлгэдэл хэмээдэг. Харин барууны орнуудад хосууд үнэнч байхаа илэрхийлэн тангаргийн үгтэй цоож хамтдаа өлгөж, түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх, насан туршдаа бие биедээ үнэнч байна” гэж тангарагладаг аж.
Эл ёслолыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. “Love Locks” арга хэмжээ энэ сарын 14-нд “UB Palace”-т болох бөгөөд ёслолын дараа хайрын цоожийг Хуримын ордны ойролцоо мөнхлөх аж. Ёслолд “Нэгэн зүгт” хамтлагийнхан оролцож “Би чамд хайртай” тоглолтоо толилуулна.