Хүний биед чухал шаардлагатай аминдэмийг бохь зажилж байхдаа авах боломжтой боллоо. АНУ-д бохины үйлд вэрлэлтээрээ тэргүүлдэг “Stride и Trident”, “Wrigleys” зэрэг компани В-6, В-12 амин дэм бүхий бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхэлжээ.
Харин С аминдэм, хүн орхоодойн найрлагатай бохийг ирэх сараас хэрэглэгчдэдээ хүргэх аж. Амны хөндийг цэвэрлэж, шүд хорхойтохоос хамгаалах үйлчилгээтэй энэ бохь нь витаминжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хямд, бас хаанаас ч худалдан авчих боломжтой зэрэг давуу талтай юм.
Х.ОДНОО