Дурлалт хосын баяр гэгддэг гэгээн Валентиний өдрөөр Японы Кумамото хотын шоколадны үйлдвэр нэгэн өвөрмөц үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болголоо. Тэд хүмүүсийн алжаалаа тайлах гэж ордог рашаанд какао нэмснээр иргэд хайлсан шоколаданд “умбах” боломжтой болжээ. Шоколад нэмсэн рашаанд орох тасалбар ердөө хэдхэн өдрийн дотор борлогдсон байна.