Канн, Хьюстоны олон улсын кино наадам гээд нэр хүндтэй томоохон наадмуудаас шагнал хүртсэн Туркийн дэлгэцийн алдартай бүтээлүүдийг энэ сарын 18-20-нд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжийг тус улсын Элчин сайдын яам болон “Боролдой” студийн “Black Box” театр олгож байна.
Туркийн кино өдрүүдийн нээлт Токио, Истанбул, Йерусалимын кино наадмаас шагнал хүртсэн “The Departure” киногоор нээлтээ хийнэ. Тус кинонд Туркт амьдардаг Айза гэдэг жүжигчин бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд хайр сэтгэлтэйгээ учирсан бүсгүй 2003 онд Ирак руу америкчууд довтолсны улмаас амраг залуугаасаа холбоо тасарснаар үйл явдал нь өрнөдөг.
Түүнчлэн 19-нд Хьюстоны олон улсын кино наадмын шагналт “White angel”, “Don’t be crazy crazy”, 20-нд Сан Себастианы кино наадмын шагналт “Pandora’s box”, “Алтан аяга” болон “Ханедан” олон улсын кино наадмын “Mommo my sister”, Каннын кино наадмын шагналт “Three monkeys” зэрэг киног толилуулна.