Хөгжмийн эгшгээр сонсогчдын сэтгэлийг гэгэлзүүлж, уярал ухаарал хайрладаг хүмүүсийн нэг нь удирдаач. Тэдний нэг болох Морин хуурын чуулгын удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы “Эргэцүүлэл” уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 19-нд Улсын филармонийн концертийн танхимд болно. “Apple” продакшн Улсын филармони, Морин хуурын чуулгатай хамтран зохион байгуулж буй тоглолтод “Цаг”, ”Солонго” нэртэй хөгжмийн 13 бүтээл эгшиглэхээс гадна ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, дуучин Б.Цогтдэлгэр, Д.Жавхаасайхан, А.Ширмэнтуяа, “Шуранхай”, “Voice” хамтлагийнхан оролцоно.