Дуучин Д.Болдын “Хээрийн салхитай аялгуу”, “Миний хоёр эрдэнэ”, “Манан”,“Гоо амраг” зэрэг есөн дуу багтсан “Монгол поп” цомог өчигдрөөс худалдаанд гарчээ. “Hi-Fi” рекордст борлуулж буй шинэ цомог 9999 төгрөгийн үнэтэй аж. Түүнчлэн Д.Болд сар шинийн баярын өмнөхөн урлаг, соёлын алдартнуудыг тоглуулсан “Миний хоёр эрдэнэ” дуугаа олон нийтэд дүрсжүүлэн хүргэсэн бол саяхан “Хээрийн салхитай аялгуу” дуугаа клиптэй болгожээ. Монголын өв соёл, гайхамшигт хөгжмийн зэмсэг болох морин хуурын тухай өгүүлсэн энэ дууны клипийг “HERO” энтертайнментэд бүтээсэн юм байна.