Өнгөрсөн жилүүдэд “Хэцүү анги”, “Тусгай салаа” олон ангит кино бүтээж, үзэгчдийнхээ талархлыг хүлээгээд буй МҮОНТ-ийн уран бүтээлчид энэ онд хоёр шинэ кино хийхээр төлөвлөжээ. Эдгээр бүтээл 60-аас дээш ангитай байх ба уран бүтээлчид олон ангит киноны зохиолоо сонгон шалгаруулахаар болоод байгаа юм.
Зохиолчид эрдэнэт хүний эрүүл мэнд амь насны манаанд зогсдог эмч, эмнэлгийн ажилчдын хүнд, хүчир хөдөлмөр болон нийтийн хэв, журмыг сахиулж, гэмт хэрэгтэй тэмцдэг Монголын цагдаагийн байгууллагын ажил үйлсийн тухай өгүүлсэн зохиол бичих хүсэлтээ энэ сарын 18 хүртэл МҮОНТ-ийн Олон нийттэй харилцах албанд бичгээр өгвөл шалгаруулалтад оролцох боломжтой болох юм.
С.СЭРГЭЛЭН