XXI зууны монголчуудын дүрслэх урлагийн талаарх мэдлэг дээшилж байгууллагууд үйл ажиллагаагаа энэ төрлийн урлагаар сурталч лах хүсэлтэй болжээ. Тиймдээ ч өн гөр сөн жил Монгол, Солонгосын уран бү тээлчид хамтран, харилцан туршлага солилцох зорилгоор “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланд нэгдэж байсан юм. Мөн “Tiger translate” уралдаанд олон уран бүтээлч оролцсон.
Харин энэ жил Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын иргэдийн түүх, соёл ёс заншлыг сурталчлах зорилготой “Хөх толбот ахан дүүс” дүрслэх урлагийн уралдаан зохион байгуулахаар болжээ. Гурван сая төгрөгийн шагналын сантай эл уралдааныг НЗДТГ, Сөүл хотын Соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей хамтран зохион байгуулах юм.
Уралдаанд уран зураг, уран баримал, зураасан болон монгол зураг, уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр нэг уран бүтээлч хоёр бүтээлээ “сойж” болох юм билээ. Бүтээлийг ирэх сарын 28-наас, дөрөвдүгээр сарын 1-ний хооронд тав хоногийн хугацаанд хүлээн авах аж. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчийг өргөмжлөл, зөөврийн компьютерээр шагнах бол удаах байруудад шалгарсан уран бүтээлч дийг LCD теле визор, зур гийн аппарат, тосон будаг, зургийн хэрэгслээр мялаах аж.
С.СЭРГЭЛЭН