Хүн төрөлхтний үүсэл, хөгжил, иргэншлийг харуулсан бүтээл туурвидаг уран барималч Жэйсон де Кэйрс Тейлор усан доорх музей нээжээ. Карибын тэнгисийн эргээс холгүй, усан дор 10 метрийн гүнд тэрбээр 400 гаруй үзмэрээ байрлуулсан байна.
“Аниргүй эволюц” нэртэй энэ музейн үзмэрийг цул төмрөөр цутгасан бөгөөд нэг баримал нь гэхэд хоёр орчим тонн жинтэй. Усан доорх музей ойролцооогоор 350 мянган ам.доллараар босчээ.