“Гурван бүдүүн” хамтлагийн хоёр дахь тоглолт ирэх сарын 6-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Ирэх сарын 8-нд тохиох Олон улс ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавих уг тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт 21 гэлэнмаа ном айлдана.
“Ижийгээ гомдоох учиргүй” тоглолтод хөгжмийн “Маршал”, “Алтан ураг” хамтлаг, бүжгийн “Гранд Па” студийн уран бүтээлчид, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Мотив”, “Sync”, “Нюанс” хамтлаг оролцоно. Тоглолтын төгсгөлд эхчүүд болон тэдний үр хүүхдийн хүсэл мөрөөдлийг тээсэн 108 гэрэлт зулыг тэнгэрт өргөх аж.