Хүүхдүүд гурван настайгаасаа арвын дотор тоолж сурдаг гэдэгтэй ихэнх эрдэмтэн санал нийлдэг. Тэгвэл Австралийн Квинслэндийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа үүнийг үгүйсгэжээ. 15-18 сартай 50 хүүхдийг тэд судалж, янз бүрийн дүрс өгч эвлүүлэх, дарааллаар байрлуулах эсэхийг нь туршжээ.
Тэгэхэд хүүхдүүд 1-10 хүртэл тоолж, дүрс ялгаж чадсан нь эрдэмтдийг гайхашруулав. “Бид гоц авьяастай бус энгийн хүүхдүүдийг сонгож судалсан. Дөнгөж нэг ой гарантай хүүхдүүд тийм ухаантай байна шүү дээ. Эдгээр чадвараа тэд хүрээлэн буй орчин, эцэг эх, мөн зурагтаас сурдаг хэмээн таамаглаж байна” хэмээн Квинслэндийн их сургуулийн профессор Виржиниа Слатер ярьжээ...
Б.ЭГШИГ