АНУ-д 1987 онд дэлгэцэнд гарсан Робот-цагдаагийн тухай киноны гол дүрийн хөшөө Детройт хотод босох гэнэ. Голландын найруулагч Пауль Верховенийн эл бүтээлийн үйл явдал тус хотод өрнөдөг.
“RoboCop”-ын хөшөөг босгоход зориулан 250 мянган долларыг хотын оршин суугчид цуглуулж амжсан аж. Харин тус хотын захирагч “Хөшөө босгох тухай шийдвэр одоогоор гараагүй” хэмээн мэдэгджээ.