Зураач Л.Ганболд Австралийн Сидней хотноо бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ ирэх сарын 3-нд гаргах гэж байна. “Do you know exactly what you want” буюу “Чи юу хүсэж буйгаа үнэхээр мэдэх үү” нэртэй эл үзэсгэлэнд тэрбээр сүүлийн хоёр жилийн турш туурвисан бүтээлээсээ дэлгэх аж.
Гурав хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтэд морин хуурч, хөөмийч нар уригдсан гэнэ. Дашрамд дурдахад, зураач Л.Ганболд анхны үзэсгэлэнгээ өнгөрсөн оны есдүгээр сард мөн Австралийн Сидней хотод гаргасан бөгөөд монгол үндэсний уламжлалыг контемпорари урлагтай хослуулан бүтээлээ туурвидаг онцлогтой.
Б.ОЮУТ