Кино театрт хуурсан эрдэнэ шиш идсэний улмаас буудуулж нас барсан хачирхалтай хэрэг Латвид гарчээ. Сонирхолтой нь 2.2 сая хүн амтай тус улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг гарах нь тун ховор үзэгдэл гэнэ.
Балт мужийн цагдаагийн газрынхны өгүүлснээр үзвэрийн танхимд буун дуу гарсан даруйд цагдаа нар очиж, 27 настай залууг баривчилсан байна. Тэрбээр “Оскар”- ын наадамд нэр дэвшсэн “Хар хун” киног үзэж суухад нь урд талын эгнээнд байсан дунд эргэм насны эрэгтэйг хуурсан эрдэнэ шишээ чанга чанга зажлан идэж, анхаарлыг нь сарниулсных нь төлөө “шийтгэсэн” нь энэ аж.