МҮОНТ, Солонгосын EBS телевизийн уран бүтээлчидтэй хамтран “Говийн амьдрал” баримтат кино хийхээр болжээ. Солонгосын уран бүтээлчид судалгааны ажлаа хэдийнэ эхлээд байгаа ба гуравдугаар сард кино зургаа авч эхлэх юм.
“Говийн амьдрал” баримтат киног EBS телевиз олон нийтийн статустай болсны 11 жилийн ойн баярын өдөр буюу зургадугаар сарын 21-нд хоёр телевизээр зэрэг цацахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
С.Сэргэлэн