Хүүхдүүд спортоор хичээллэснээр жингээ хасахаас гадна сэтгэн бодох, төлөвлөх чадвар нь нэмэгдэж, математикийн хичээлдээ сайжирдаг болохыг Жиоржиагийн эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийнхан баталжээ. Тэд хөдөлгөөний дутагдалтай, илүүдэл жинтэй 7-11 насны 171 хүүхдийг судалгаанд хамруулжээ.
Судалгаа хийхдээ хүүхд үүдийг төлөвлөгөө гаргах, унших, тоо бодох чадвар болон ерөнхий эрдмийн тестээр шалгаж, тархины үйл ажиллагааных нь идэвхийг соронзон хэлбэлзлийн тусламжтайгаар хэмжжээ. Ийнхүү үзэхэд биеийн тамираар хичээллэж байсан хүүхдийн тархины бор гадарга илүү барзгар, үйл ажиллагааны идэвх сайн байжээ. Харин хөдөлгөөний дутагдалтай хүүхдүүдийн дээрх чадвар муу байсан гэнэ.
Судлаачид бас нэгэн шинэ зүйлийг энэ үеэр олж харсан байна. Өдөр бүр 20- 40 минут биеийн тамираар тогтмол хичээллэсэн хүүхдийн оюуны чадавх гурван сарын дараа 3.8 хувиар өссөн байжээ. Түүнчлэн ааш зан нь засарч, анхааралтай хянуур болох, зөв сонголт хийх зэрэг чадварууд нь сайжирсан байна. Спорт, биеийн тамираар хичээллэхэд хүүхдийн зүрхний цохилт минутад дээд тал нь 79 цохилдог бөгөөд ингэснээр цусны эргэлт хурдсаж, хүчилт өрөгчийн солилцоо нэмэгдсэнээр зүрх судасны үйл ажиллагаа идэвхжиж байсныг уг судалгаа харуулжээ.