Гурван хэмжээст технологийн ачаар Жеймс Ваттын цээж баримлыг бүтээжээ. Аж үйлдвэржилтийн үеийн нэрт инженерийн цээж баримлыг 1807 онд цутгасан толгойн хэвнээс нь үндэслэн хийсэн байна.
Эл хэв түүний ажлын өрөөнөөс олдсон бөгөөд Ваттыг 1819 онд нас барснаас хойш олон жилийн турш цоожтой байсан ажлын өрөөг нь онгойлгож, доторх эд зүйлсийг нь төдийгүй цонх, хаалга, дээвэр, шалыг нь 1924 онд Лондон дахь Шинжлэх ухааны музей руу зөөж, үзвэрийн танхимд ажлын өрөөг нь сэргээн засварлан босгож, инженерийн амьд сэрүүндээ ажиллаж байсантай нь адилхнаар байрлуулсан байдаг.
Тус өрөөнөөс олдсон толгойн хэвээр биеийн хэмжээг нь гаргаж, зурагнаас нүүр царайг нь компьютерийн гурвас хэмжээст программд оруулан бүтээсэн цээж баримлыг ч Шинжлэх ухааны музейд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сарын 23-нд үзэгчдэд толилуулах гэнэ.
У.ТЭНҮҮН