Үлэг гүрвэлийн шинэ зүйл олдож, түүний гадаад байдлыг олдвороос үндэслэн компьютер графикийн арга ашиглан дүрсэлсэн тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд нийтлэгджээ. Америкийн Юта мужаас араг яс нь олдсон эл үлэг гүрвэлийг Бронтомерус Макинтош хэмээн нэрлэж, харин эрдэмтэд “Аварга гуят” хэмээн хочлох болжээ.
Учир нь эл үлэг гүрвэл их том хөлтэйн зэрэгцээ нэрийг нь орчуулбал “аварга хөл” гэсэн утгатай аж. Шинэ зүйлийн үлэг гүрвэлийн араг ясыг судлах ажлыг Их Британи, АНУ-ын эрдэмтдийн хамтарсан баг хийж байна. Одоогоор Аварга гуятыг 145 сая жилийн өмнө амьдарч байгаад 65 сая жилийн өмнө устаж үгүй болсон хэмээн таамаглаж байгаа юм.