Улсын драмын эрдмийн театрынхан энэ сард хайрын жүжгүүдээр үзэгчдээ угтаж буй. Хосуудын баярын өдөрт зориулан тэд дөрөв хоногийн турш “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Хайрын домог”, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг тоглосон бол өнөөдөр 19.00 цагт М.Себастъяны “Нэргүй од”-ыг тайзнаа “залах” гэж байна.
Харин маргааш, нөгөөдөр нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийг дахин үзэх боломж олгох ба энэ сарын 26, 27-нд В.Красногоровын “Хунгийн дуу”-гаар энэ сарын тоглолтоо жаргаах юм.
С .СЭРГЭЛЭН