ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үүдийн “ТB ком” телевиз, МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 24-26-нд Улаан-Үүд хотноо “Монголын үндэсний радио, телевизийн өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Эл соёлын арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сард Монголын уран зургийн галерейд олны хүртээл болсон “Press photo-2010” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаан-Үүд хотын төв музейд дэлгэхээр болжээ.
Гэрэл зургийн үзэсгэлэнг фото мэдээллийн “www. INET.mn” сайтын хамт олон гаргаж байгаа юм. Соёлын өдөрл өгт оролцохоор МҮОНР-гийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, орчуулагч Х.Мэргэн, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, “INET.mn” сайтын ерөнхий эрхлэгч Ц.Батбаатар нар өнөөдөр Улаан-Үүд хотыг зорино.