Олон улсын эмэгтэйчүүдийн баярын бэлэг болгон жил бүрийн эл өдөр “Баянмонгол” чуулгын хамт олон “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” тоглолт хийдэг.
Эстрад хөгжмийн аялгуунд шимтэгчдэд зориулсан эл тоглолт ирэх сарын 8-нд Филармонийн концертын танхимд болох гэж байна.
Өнгөрсөн жилүүдийнхээс шилдгийг нь дээжлэн хүргэх тоглолтод ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Д.Энхзул, Х.Төмөрбаатар, “Voice” хамтлаг, дуучин Д.Бурмаа, Б.Цэдвээ, П.Бат-Ундрах, Л.Насанбуян, Б.Хатанбаатар, Г.Уранчимэг нар оролцоно.