“Битлз”, “Take That” хамтлаг, дуучин Робби Уильяамс гээд дэлхий дахиныг байлдан дагуулсан олон арван уран бүтээлч төрүүлсэн британичууд өнгөрөгч мягмар гаригт хөгжмийн ертөнцийн шилдгүүдээ тодрууллаа. Их Британийн хамгийн том хөгжмийн наадам болох “Brit awards” нэр хүндтэй, цар хүрээ нь өргөн тул хөгжим сонирхогчдын анхаарлыг эрхгүй татдаг.
Түүнчлэн бусад улс оронд болдог хөгжмийн наадамтай харьцуулахад Британийн шилдэг уран бүтээлчдээс гадна, Олон улсын шилдэг дуучин, цомог зэрэг төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулдгаараа ач холбогдолтой. Энэ удаагийн наадамд олон жилийн дараа эргэн нэгдсэн “Take That” хамтлагийнхан ая дуугаа өргөж, нэрт загвар зохион бүтээгч Вивиен Иэствуд ялагчдын хувцасны загварыг зохиосноороо онцлог болжээ.
Лондоны “О2 Арена”-д болсон наадмын ялагчидтай танилцъя.
Британийн шилдэг эрэгтэй дуучин: ПЛАН БИ
Британийн шилдэг эмэгтэй дуучин: ЛАУРА МАРЛИНГ
Британийн шилдэг шинэ залуу дуучин: ТИНИ ТЕМПА
Британийн шилдэг хамтлаг: “TAKE THAT”
Британийн шилдэг уран бүтээл: ТИНИ ТЕМПА
Британийн шилдэг цомог: “MUMFORD & SONS” ХАМТЛАГ
Олон улсын шилдэг эрэгтэй дуучин: СИ ЛО ГРИН
Олон улсын шилдэг эмэгтэй дуучин: РИАННА
Олон улсын шилдэг шинэ залуу дуучин: ЖАСТИН БИБЕР
Олон улсын шилдэг хамтлаг: ARCADE FIRE
Шүүгчдийн шагнал: ЖЕССИ ЖИ
О.УНДАРМАА